"Лалын улс"-ын босогчид хэд хэдэн удаа давшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-03 12:57:27

ВАШИНГТОН. /BBC/. Иракийн Засгийн газрын хүчин Рамади хотын хяналтыг буцаан авснаас долоо хоногийн дараа “Лалын улс” бүлэглэлийн босогчид тус хотын захаар хариу давшилт хийжээ.

“Рамади хотын хойд болон зүүн захаар босогчид голдуу давшсан бөгөөд Иракийн Засгийн газрын хүчин босогчдын давшилт болгоныг амжилттай няцаасан” гэж АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдэгдэв.

Өнгөрсөн баасан гарагт босогчид хотын ойролцоох цэргийн бааз руу халдсан байна.

Тавдугаар сард “Лалын улс” бүлэглэлийн босогчдын хяналтад орсон Рамади хотыг чөлөөллөө гэж Иракийн Засгийн газар долоо хоногийн өмнө мэдэгдсэн билээ.

Иракийн Засгийн газрын хүчнийг бут цохих хангалттай хүч “Лалын улс” бүлэглэлд одоохондоо алга байна гэж Уоррен мөн мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ