“Монцемент” төслийн хүрээнд 375 монгол хүн ажилтай болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-12-30 14:40:14

Аж үйлдвэрийн яам, “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-тай хамтран “Монцемент” төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөрөнгө оруулагч тал  болох “Монполимет” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.

“Монцемент” төслийн хүрээнд жилд 21.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч, 375 иргэнийг ажлын байраар хангах аж. Төслийн компанийн хэрэгжүүлж буй “Монцемент үйлдвэр” дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тн чулуунцар /клинкер/, 1. 000. 000 тн цемент, 100 мянган тн шохой үйлдвэрлэнэ. Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг Хөрөнгө оруулагч, Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг  улсын төсөвт төвлөрөх ажээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ