"Гарри Трумэн" “Лалын улс”-ыг дарах ажиллагаанд нэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-30 11:48:17

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн нисэх онгоц тээгч "Гарри Трумэн" хөлөг онгоц тус улсын тэргүүлж байгаа хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн эсрэг терроризмтэй тэмцэх ажиллагаанд мягмар гарагт нэгджээ. Энэ тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

Байлдааны онгоцууд “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилготой “Inherent Resolve” ажиллагаанд нэгдэхээр “Гарри Трумэн” хөлөг онгоцны тавцангаас 12 дугаар сарын 29-нд  анхны нислэгээ үйлдлээ” гэж мэдээлэлд тэмдэглэжээ.

Урьд нь таамаглаж байсанчлан "Гарри Трумэн" Персийн буланд ирснийхээ дараа Францын нисэх онгоц тээгч "Шарьл Де Голь" хөлөг онгоцтой нэгдсэн байна. "Шарьл Де Голь" хөлөг онгоцыг Парист 11 дүгээр сард үйлдсэн халдлагын дараа Персийн буланд илгээсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ