Баян-Өндөр уулыг тусгай хамгаалалтад авах санал гарав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-29 00:56:52
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр уулын 3573 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг БОАЖГ гаргалаа.

Учир нь тус уулын ойн нөөц багасч ургамал, амьтад нь ховордсон байна.  Уг нь Баян-Өндөр уул нь 1998-2013 онд орон нутгийн тусгай хамгаалалтад байсан ч Байгаль орчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсоны дагуу хамгаалалт нь цуцлагджээ. Үүний уршгаар тус уулаас мод бэлтгэх иргэд нэмэгдэж сүйтгэж эхэлсэн байна. Мөн хулгайгаар мод бэлтгэгчдэд ноогдуулах хариуцлага дэндүү сул байсан тул орон нутгийн тусгай хамгаалалтад авч хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлага байгаа гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан хэллээ. Өмнө нь мод хулгайгаар бэлтгэсэн тохиолдолд иргэнийг  6000- 50 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль болон эрүүгийн хариуцлага ноогдуулах болжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ