Йеменээс харвасан пуужингаас хамгаалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-28 14:07:29

МОСКВА. /Sputnik/. Саудын Арабын өмнөд нутгийн Нажран хотын зүгт Йемений нутгаас харвасан “Скад” баллистик пуужинг орон нутгийн цагаар 11 цаг минутад Саудын Арабын Агаарын хамгаалалтын хүчин амдан сөнөөжээ.

Бямба гарагийн орой 11 цаг 30 минутад харвасан “Скад” баллистик пуужинг Саудын Арабын Зэвсэгт хүчин амдан сөнөөсөн тухай тус улсын “SPA” мэдээллийн агентлаг ням гарагт мэдээлсэн юм.

Саудын Арабыг эсэргүүцэн сүүлийн үед хэд хэдэн удаа Йеменээс пуужин харвасан ч гарз хохирол учруулаагүй байна.

Йемений Ерөнхийлөгч асан Али Абдулла Салехт үнэнч армийн дэмжлэгийг авч буй “Хусит” босогчид болон одоогийн Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн Засгийн газар 2014 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа юм.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ