Канад Сирийн 1800 дүрвэгчийг нэмж хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-28 13:54:46

ОТТАВА. /TASS/. Сири улсаас нэмж 1800 орчим дүрвэгч Канадад энэ онд багтан ирнэ гэж телевизийн CTV суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, тус бүр 300 орчим дүрвэгч бүхий цэргийн тээврийн зургаан нисэх онгоц 12 дугаар сарын 31 хүртэл Канадын Квебек мужийн Монреал хотод бууна. Гэхдээ шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн ердөө 100 нь төрийн зардлаар Канад руу нисэх бол дийлэнхийнх нь зардлыг хувь хүмүүс даах аж.

Одоогийн байдлаар  Сирийн 2200 орчим дүрвэгч Канадад ирсэн бөгөөд нэмээд 3600 гаруй дүрвэгчийг Канад руу илгээхэд шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлжээ. 

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ