Энрике Иглесиасын тоглолтыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-12-28 12:21:07

КОЛОМБО. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт Шри-Ланкийн нийслэлд болсон, Латин Америк гаралтай Холливудын од Энрике Иглесиасын тоглолтыг зохион байгуулагчдыг тус улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена эрс шүүмжлэв.

Шри-Ланка улсын соёл, уламжлалд Энрикегийн тоглолт сөрөг үр нөлөө үзүүлсэн гэж Ерөнхийлөгч үзжээ.

Арванхоёрдугаар сарын 20-нд болсон тоглолтын үеэр зарим эмэгтэй үзэгч дотуур хувцсаа тайлж дуучин руу шидсэн бөгөөд нэг бүсгүй тайзан дээр гарч дуучныг үнссэнийг тэрбээр онцлов.

Хамгийн үнэтэй тасалбарыг худалдан авсан үзэгчдэд үнэгүй архиар үйлчилсэнд дургүйцэж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлэв.

Тоглолт хийхийг зөвшөөрөхөөсөө өмнө зохих шалгалтыг хийгээгүйд Ерөнхийлөгч Сирисена нийслэл хотын удирдлагуудыг буруутгаж, цаашдаа иймэрхүү арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй байх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ