Алга болсон өвгөнийг эсэн мэнд олов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-28 11:19:13

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн дөрөвдүгээр хорооны иргэн 74 настай О гэгч өвгөн 12 дугаар сарын 25-ны өдрийн 15:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай ар гэрийнхэн нь  Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдрийн 21:10 цагаас эхлэн эрэлд гарсан байна.

Энэхүү эрлийн ажиллагаанд  аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцож, энэ сарын 26-ны өдрийг хүртэл Түйн голын эргийн бургасанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.  Эрлийг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үргэлжлүүлж, үдшийн 22:10 цагт Номгон багийн 81 дүгээр байрны суурийн давхраас эсэн мэнд олжээ. Алга болсон өвөөг  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ