Банк дээрэмдэгсдийг орон даяар эрэн сурвалжилж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-25 14:38:30

 “Капитал” банканд  халдаж, мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан талаар өнөө өглөөнөөс сайт, олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Уг  хэрэг хэзээ гарсан, хичнээн төгрөг дээрэмдсэн талаар Цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Капитал" банкны салбарт мөнгө дээрэмдсэн хэрэг гарлаа гэсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн хэрэгтнийг орон даяар хайж байна" гэлээ. Одоогоор тус банкнаас 14 орчим сая төгрөг дээрэмдсэн,  хэрэг үйлдсэн этгээд 25-30 насны хүн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ