Арванхоёрдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-25 08:49:23

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно.

10.30 цагт Гэрэл зургийн мастер Ө.Баттайваны бүтээл Монголын утга зохиолын мастеруудын хөргөөр бүтээсэн 2016 оны цагалбарын нээлт Интерном номын дэлгүүрт болно.

11:30 цагт Монгол Улсын оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн танхим /9 хөлт цагаан тугтай танхим/-д болно.

12.00 цагт Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатруудын парад БГД-ийн ЗДТГ-аас 25 дугаар эмийн сангаар өгсөн Өргөө кинотеатрын өмнөх талбайд өндөрлөнө.

12.00 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан 150 хүүхдийн ортой 230 дугаар цэцэрлэгийн нээлт болно.

13.00 цагт Уул уурхайн салбар үүсэн хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд "Хөгжлийн төлөө хамтдаа" онол практикийн бага хурал ШУТИС-ын Хөгжлийн төвд зохион байгуулна.

13.00 цагт Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгын нээлтийн ажиллагаа "Буянт-Ухаа 2" хороололд болно.

14.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын Хүүхдийн ордонд болно.

16.00 цагт Оюутны эрүүл мэндийг дэмжих аяны нээлт СТӨ-д болно.

Холбоотой мэдээ