Кэсон хамтарсан бүсийн газар төлбөрийн талаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-24 14:07:26

ТОКИО. /RIA Novosti/. Өмнөд болон Умард Солонгосын хамтарсан аж үйлдвэрийн Кэсон цогцолборын бүсэд Өмнөд Солонгосын компаниудын ашигладаг газар хэдий хэмжээний төлбөр төлөхийг тус хоёр орон тохиролцож чаджээ.

Кэсоны бүсэд Өмнөд Солонгосын компаниудын ашигладаг газрын төлбөрийн хэмжээг тогтоох Солонгос хоорондын хэлэлцээ 2014 оны сүүлээр 10 жил үнэ төлбөргүй ашиглах тухай гэрээний хугацаа дуусах үед эхэлсэн байна.

Умард Солонгосын тал эхлээд Өмнөд Солонгосын компаниудыг нэг хавтгай дөрвөлжин метр талбайд 1 доллар төлөхийг шаардаж байжээ. Харин Өмнөд Солонгосын тал энэ үнэний зөвхөн талыг нь, өөрөөр хэлбэл тус улсын компаниудын ашиглаж байгаа нэг хавтгай дөрвөлжин метр газрын төлбөрт 50 цент төлөхийг санал болгосон байна. Одоогийн байдлаар дээрх цогцолборын нийт газар нутгийн 25 хувийг ашигладаг аж.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, хэлэлцээний дүнд талууд газрын төлбөрийн хэмжээг нэг хавтгай дөрвөлжин метр тутамд 0.64 доллароор тогтоожээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ