" Бүжгийн хэмнэл 2015" тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 09:29:07

Булган аймгийн Булган сумын нийт аж ахйн нэгж байгууллага, агентлагын залуусын дунд зохион байгуулсан "Бүжгийн хэмнэл-2015" бүжгийн тэмцээн өндөрлөлөө.

Хоёр үе шаттай зохион байгуулагдсан уг тэмцээний  2-р шатанд залуус Латин Америк бүжгээр ур чадвараа сорилоо. Тэмцээний 1-р байранд Солонго Нэгдсэн эмнэлгийн нярайн сувилагч н.Солонго, 2-р байранд Хэв журмын цагдаа Ж.Алтаншагай, 3-р байранд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станцын оператор н.Эрдэнэчимэг  нар шалгарлаа.

Тэдний шагналыг залуучуудын шинэ жилийн баяр дээр гардуулна. Уг тэмцээнийг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Соёлын төв, Залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа.

П.Батням

Холбоотой мэдээ