Арванхоёрдугаар сарын 24-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-12-24 09:16:13

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт НИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

09.00 цагт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг төлөвлөгөөний дагуу дадлага, сургуулилт хийж байхдаа осолдсон асуудлаар ЗХЖШ-аас Офицерийн ордонд мэдээлэл хийнэ.

09.30 цагт Стандартчилал, хэмжил зүйн газарт Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хурал болно.

10.40 цагт “МИК холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржид болно. 

11.00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд Мастерс лигийн тэмцээний талаар МУГТ Ц.Шаравцамж ОУХМ Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, М.Отгонбаяр нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос өөрийн байранд Монгол Улсын 2015 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна.

11.00 цагт БОНХАЖЯ-нд Н.Батцэрэг сайд Ирвэс хамгаалах сангийн ажилтан, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн болон хамт олонд нь хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6 давхарт “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ын нээлт болно.

11.00 цагт Сангийн яаманд Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх болон НӨАТ-ын урамшууллын системийн цахим хуудас болох ebarimt.mn сайт албан ёсоор нээгдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Бид хамтдаа чадна” ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлагын талаар мэдээлэл хийнэ

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцоно.

12.00 цагт Парламентанд суудалгүй улс төрийн намууд Пума зочид буудлын танхимд Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди 14 давхарт болно.

Холбоотой мэдээ