Сиричүүдэд Орос 2 сая долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-22 13:02:17

МОСКВА. /SANA/. Терроризмоос болж хохирсон сиричүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх НҮБ-ын хүчин чармайлтыг Орос дэмжиж, 2 сая доллар зориулахаа тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

“Оросын Засгийн газрын 12 дугаар сарын 16-нд гаргасан шийдвэрийн дагуу, Сирийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх, сүйдсэн дэд бүтцийг сэргээн засахад зориулж, 2015 оны төсвөөсөө 2 сая долларыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хуваарилна” гэж тус яам мэдэгдэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Сирийн Засгийн газарт энэ талаар мэдэгдэж, хуваарилсан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх ажилд Сангийн яамтайгаа хамтран ажиллахаа Оросын Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ