Гаитид ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатыг хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-22 12:26:37

МОСКВА. /RIA Novosti/. Гаитид энэ сарын 27-нд явуулахаар товлосон байсан ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатыг  тус улсын Сонгуулийн комисс нэгдүгээр сард болгон хойшлуулсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны үеэр зөрчил гарсан тухай сөрөг хүчний нэр дэвшигч мэдэгдсэний дараа ийм шийдвэр гаргажээ.

Гаитид ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 10 дугаар сарын 26-нд болсон байна. "Тет Кале" намаас нэр дэвшсэн Жовенель Моиз, сөрөг хүчний Ахиц дэвшил болон Гаитийн эрх чөлөөний төлөөх альтернатив холбоо намын нэр дэвшигч Жюд Селестан нар хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болжээ.

Дэлхийн баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу улсуудын нэг болох Гаитийн эрх баригчид сонгуулиа зохион байгуулахад олон улсын байгууллагуудаас 70 сая доллар авсан байна. Гаитичууд Ерөнхийлөгчөөсөө гадна парламентын сенатын танхимын 18 гишүүн, 155 депутат болон хотуудын захиргаадын 140 тэргүүнийг сонгожээ.

Сонгуулийн өдөр янз бүрийн зөрчил гаргасан 70 гаруй хүнийг баривчилсан байна.

Карибын тэнгисийн Гаити арлын баруун хэсэгт болон эрэг хавийн арлуудад оршдог Гаити улс нь 10 гаруйхан сая хүн амтай бөгөөд нэг сая орчим нь хилийн чандад үндсэндээ АНУ-д оршин суудаг байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ