Арьс ширний урамшууллын мөнгө олгогдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 18:13:45

2015 онд Баянхонгор аймгийн 20 сумын 4328 малчин, мал бүхий иргэн, 173.920 ширхэг арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушаажээ.

Малчид арьс ширний урамшуулалд хамрагдан 502575,0 мянган төгрөгийн урамшуулал авах бөгөөд ХХААЯ-ны мал хамгаалах сангаас олгогдож эхлээгүй байгаа аж.

Мөн Мал хамгаалах сангаар дамжуулан үндэсний үйлдвэрүүдэд давхардсан тоогоор 5022 өрхийн хонины 842.7 тн, тэмээний 117.1 тн, нийт 959.9 тн ноос тушаажээ. Харин 2014 оны ноосны урамшуулалд 20 сумын 3399 малчин иргэн 592719,7 төгрөгийн урамшуулалд хамрагдан 2015 оны эхний улиралд олгогдсон байна. Овог нэр, регистр зөрүүтэй 346 иргэний зөрчлийг сумын мал эмнэлэг үржлийн тасаг, иргэний бүртгэлийн газартай хамтран арилгуулан, мал хамгаалах санд хүргүүлж, урамшууллыг бүтэн олгожээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ