Своп хэлцлийн хугацааг сунгах саналыг Монголбанк хүлээн авчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-12-17 17:01:56

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1994.20-1996.05 төгрөгийн ханшаар 1.3 сая ам.доллар худалдан авах, 307.0-307.10 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус  ирүүлсэн ч Монголбанк  арилжаанд оролцсонгүй.

Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 23.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах, 20.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгах саналыг  Монголбанк 100 хувь биелүүлэв.

 Б.Заяа

Холбоотой мэдээ