Хар тамхи хэрэглэсэн сурагчдыг илрүүлэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-15 13:23:27

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс "Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна" гэсэн мэдээллийг шалгажээ.

Шалгалтаар 12 дугаар ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан нь тогтоогджээ. Тэд 17-18 настай. Эдгээр хүүхдүүдийг эрүүгийн хуулийн 192.1 хэсэгт зааснаар хавтаст хэрэг үүсгэн шалгалтаа үргэлжлүүлж байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ