Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-14 10:46:43

Унгарын Засгийн газар олон улсад нээлттэй бодлого баримтлах зорилгоор Hungaricum Scholarship Programme буюу Унгар улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөр нь хоёр орны соёл боловсрол, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Бакалавр нь Инженер, Усны менежмент, Хүрээлэн буй орчны инженерчлэл ба технологи, Байгалийн ухаан, Уул уурхай, Эрчим хүчний эдийн засаг, Хөдөө аж ахуй, Хот төлөвлөлт, Санхүү ба эдийн засаг, Тусгай хэрэгцээт боловсрол, Мастер нь Инженер, Усны менежмент, Хүрээлэн буй орчны инженер, Технологи, Байгалийн ухаан, Уул уурхай, Эрчим хүчний эдийн засаг, Хөдөө аж ахуй, Хот төлөвлөлт, Санхүү эдийн засаг, Доктор нь өөрийн сонирхсон бүх чиглэлээр суралцах боломжтой.

Англи хэлний шаардлагыг хангаж буй иргэд англи хэлээр хэлний бэлтгэлгүй суралцах бол Унгар хэлээр сурах өргөдөл гаргасан оюутнууд нэг жилийн хэлний бэлтгэлд хамрах юм.
Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал багтах аж.

Хэрэв та Бүгд Найрамдах Унгар улсын тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлэн, тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар лавлах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ