Авъяаслаг сурагчдыг насанд хүрэгчдийн шинэ жилд оролцуулахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:50:36

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн авъяаслаг сурагчдыг насанд хүрэгчдийн шинэ жилд оролцуулж зохисгүй хөдөлмөр эрхлүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж сургуулийн захирал нийгмийн ажилтнуудад албан тоот хүргүүлжээ.

Шинэ жилийн баяр ёслол хүндэтгэлийн хүлээн авалтанд дуулдаг бүжиглэдэг сурагчдыг оролцуулах тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан учраас эцэг эхчүүдээс гомдол ирсний дагуу энэ арга хэмжээ авч байгаа гэнэ. Сурагчид архи дарстай орчинд насанд хүрэгчидтэй хамт байх нь зохисгүй төдийгүй хүүхдээр мөнгө олж хөдөлмөр эрхлүүлж буй шударга бус хэлбэр гэж үзэн албан ёсоор аймгийн хэмжээнд хоригложээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ