Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам гарчээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-14 08:59:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 29-ний 271-р тогтоолоор Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмыг батлан гаргаад байна.
Журмаар гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүтгэлтэй хуулийн этгээд болон хувь хүнээс үзүүлэх хандив, тусламжаар ирүүлсэн бараа, материал болон мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалан хуваарилах, тээвэрлэн хүргэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулах юм байна.
Мөн аливаа осол аваар, байгаль, цаг уурын гамшиг болон бусад олныг хамарсан эндлээс учирсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураар эвлэлдэн нэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад суваг болон олон нийтийн сүлжээгээр цуглуулсан хандив тусламж шууд хүрсэн эсэх, үр дүн үзүүлж буй зэрэгт төр, засгаас хяналт тавьж зохицуулах юм. Журам гарснаар гамшгаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үзүүлж буй тусламжийн зохицуулалт болон эрхзүйн орчин сайжрах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн гамшиг, ослын улмаас учирсан хохирол, үндэсний эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга нар гаргана гэж тусган заажээ.
Б.Болд
Холбоотой мэдээ