Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хойшлогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-12 10:31:22
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд тус аймагт болох байсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хойшлогджээ. Монгол Улсын ЗГХЭГ-ын даргад аймгийн Засаг дарга санал хүргүүлсний үндсэн дээр ийнхүү хойшлогдож, 09 дүгээр сарын 25-наас 27-ны хооронд явагдахаар болжээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбоотойгоор төр болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт мэдээллүүд өдөр бүр явагдаж байна. 09 дүгээр сарын 13-нд бүх сумд, багийн засаг дарга нарын сургалт болох бол 14-ний өдөр аймгийн онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги албадуудын дунд дадлага, сургууль хийхээр төлөвлөөд байгаа аж.
Ерөнхийдөө дээрх ажлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  
Т.Одончимэг
Холбоотой мэдээ