Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гиусеппе Ангело Кармело Яоффреда Яорио, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каид Слиман Лахсин, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил-Ур-Рахман-Хашми нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
506 өдөр