"Соёмбот" цэвэр усны үйлдвэр нээлтээ хийлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд баруун бүсийн алслагдсан анги, салбаруудад шинэ оны өмнөхөн ажилласан тухай бид мэдээлсэн. БХ-ын сайд Н.Энхболд өнөөдөр хурандаа О.Жамбажамц захирагчтай Зэвсэгт хүчний 011 дүгээр анги болон "Соёмбот" цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцлоо.Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар ажиллав.
2828 өдөр