Засгийн газрын хуралдаанаар утааг бууруулах шийдлийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон. Мөн хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай асуудлыг хэлэлцэхээр байсан ч хойшлуулав. Одоо Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа ба өнөөдрийн хуралдаан нэлээн сунжрах төлөвтэй байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг дэлгэрэнгүйгээр эргэж мэдээлэх болно.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал