Хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалах хоёр сарын аян эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Мөргөлдөөн, гамшгийн үед хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. Энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсүүдтэй хамтран зургаадугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 10-ныг хүртэл хүүхдийн хөдөлмөрийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөдөлмөрийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр сарын аян өрнүүлэх шийдвэр гаргав.
2516 өдөр