ТОЙМ: Эдийн засгийг эерэгээр төсөөлсөн төсөв, мөнгөний бодлого ирэх онд хэрэгжинэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялтаар эхэлсэн өнгөрөгч долоо хоног улс төрийн хүрээн дэх ноцтой сэдэв бүхий маргаанаар үргэлжилж, дэлхийн шилдэг 15 гоо бүсгүйн нэгээр шалгарсан Монгол бүсгүйн амжилт, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт эрхмийг тодруулсан Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-өндөрлөлөө. Үүнээс гадна ирэх 2018 онд улс орны санхүү, хөрөнгийн "түрийвч" болох Төсөв, төрөөс ирэх онд баримтлах Мөнгөний бодлогыг УИХ эцэслэн батлав. Төсөв, санхүүгийн суурь баримт бичгүүдээс харахад ирэх онд улсын эдийн засаг сэргэж, өсөлттэй, орлоготой байх өөдрөг төсөөлөл гарч байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
2348 өдөр