"TOP 20" индекс 0.17 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-29 18:29:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 компанийн 452,606,303.43 төгрөгийн үнийн дүн бүхий 3,580,180 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.


Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийнш тогтвортой байв. Үүнээс "Алтайн Зам" ХК -ийн AZH хувьцаа 14.96 хувиар, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн ERDN хувьцаа 6.95 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК-ийн MRX хувьцаа 12.95 хувиар, "Монгол Базальт" ХК-ийн MBW  хувьцаа 6.47 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр  "TOP 20" индекс 0.17 хувиар өсч 20686.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,437,597,480,205.49 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ