УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг нар ОУПХ-ны салбар хуралдаанд оролцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганы хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр уг Байнгын хорооны Удирдах зөвлөлд Ази-Номхон далайн бүлгээ төлөөлж ажилладаг бөгөөд Монголын парламентаас сонгогдсон анхны гишүүн юм. Хурлаар Байнгын хорооны ирэх оны хэлэлцэх асуудал, төлөвлөгөөг баталсан бөгөөд 140 дүгээр чуулганаар хэлэлцүүлж, батлуулах тогтоолын төслийн сэдэв, агуулгыг мөн хөндөж ярилцлаа.
2462 өдөр