М.Уранцэцэг Осакагийн Их дуулгын аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-23 13:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Осака-Их дуулга-2018” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.


Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Ёшидо Санаг, шөвгийн наймд Португалийн Сидерот Мариаг, хагас шигшээд  БНСУ-ын  Кан Юүжеонийг тус тус цэвэр ялснаар шигшээд туналаа. Манай тамирчин алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдана. Медалийн төлөөх барилдаан 16 цаг 30 минутад эхлэнэ.

Холбоотой мэдээ