Улаанбаатар хотод шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн шав тавилаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэн
барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол өнөөдөр
боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот
байгуулалтын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас
Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн
засаг дарга С.Амарсайхан болон бусад төлөөлөгчид оролцлоо.
2361 өдөр