Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын дараа, тэрбээр энэ сарын 26-28-нд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцоно гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.
Айлчлалын талаар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ сарын 19-нд гаргасан албан захидалдаа, "Нэг бүс нэг зам” санаачилга бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга. Уг санаачилгын гол цөм нь дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуух улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлал хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх чухал үед тохиож буй томоохон үйл явдал юм. Мөн Монгол Улсын “Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад илүү гүн гүнзгий бүх талын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж" хэмээж байв.