Худалдаа, үйлчилгээнийхэн нэмэлт тунд 2 дахь өдрөө хамрагдаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, үйлчилгээ эрхлэдэг ААН-үүд өөрсдийн хүсэлтээр дархлаа сэргээх вакцинжуулалтын 3 дугаар тунд өчигдрөөс хамрагдаж эхэлсэн. 3 өдөр явуулын 5 цэгийг үйлчилгээний газруудад байрлуулан иргэд, үйлчлүүлэгч нарыг мөн вакцинд хамруулж байна. Иргэд, үйлчлүүлэгч, үйлчлэгч нар харьяалал харгалзахгүйгээр “Файзер” болон “Синофарм”-ын “Вероселл” вакциныг сонгон хийлгэж байна.
907 өдөр