Монгол Улс ойрын хугацаанд 750 иргэнээ эх орондоо авчирна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ойрын хугацаанд гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авчирхаар боллоо. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны өглөөний 8 цагт Сөүл рүү, дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 1:30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 8:30 цагт Сөүл рүү тусгай онгоц нисэхээр болсон талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээллээ.
1924 өдөр