Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЖЕНЕВ. /Telegraph/. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох гэх мэт хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр “халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох” бололцоо бүрдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, "гэвч дан ганц хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй. Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд хөл хорио тогтоох арга хэмжээнүүдийг авсан. Хөл хорио тогтоосон цаг хугацаагаа вирус руу “довтлоход” ашиглахыг бид уриалж байна” гэж мэдэгджээ.
Мөн Т.Гебрейесус улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. Тэдгээрийг дурдвал,