ТӨВ: Эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна
Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт Эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Төв эм хангамж ХХК нь 80 жилийн ойн хүрээндээ эм найруулагчдыг чадавхжуулах 5 удаагийн сургалт, спортын тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд цаашид олон нийтэд чиглэсэн нийгмийн үйл ажиллагаануудыг дэмжиж, хамтран ажиллахаа албаныхан илэрхийллээ. Мөн энэ үеэр хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлс, аймаг орон нутгийхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын шилдэг мэргэжилтэн, ажилтнуудад шагнал гардууллаа.
601 өдөр