Ахмадууд цэнгэсэн нэгэн оройн үдэшлэг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын ахмадууд ээлж ээлжээр, хуваарийн дагуу аймгийн ХХҮГ-ын сувилалд амардаг уламжлалтай. Жилийн дөрвөн улиралд хаалга үүдээ үргэлж нээлттэй байлгаж, ахмадууддаа үйлчилдэг энэ хамт олон тэдэнд сэтгэл санаа, бие бялдрын асар их энерги өгөхөөс гадна эрүүл чийрэг, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэдэг байна. Энэ удаа тус сувилалд Мандал, Сүхбаатар, Алтан-булаг сумын 30 гаруй ахмадууд амарч, сувилуулж байна. Ингээд тэдний 10 хоногт хэрхэн өрнөдөг үйл ажиллагаанаас хийсэн бяцхан сурвалжилгаа хүргэе.
2244 өдөр