Ирэх жилийн уламжлалт нөхөрсөг тэмцээн Ерөө суманд болно
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг өнгөрсөн амралтын өдрүүдийг спортоор
амьсгалж өнгөрүүллээ. Тус аймаг нь 17 сум, 6 тосгоноо таван бүсэд бүсчлэн хувааж,
нийтийг хамарсан үйл ажиллагаагаа хялбаршуулан явуулдаг. Энэ удаа Ерөө
бүсийн ИТХ, ЗДТГ, Захирагчийн албаныхан
оролцсон
төрийн албан хаагчдын нөхөрсөг уулзалт тэмцээнийг энэ сарын 18, 19-ний өдөр Бугант тосгонд амжилттай зохион
байгууллаа. Тус бүсэд Хүдэр, Ерөө,
Жавхлант сум, Бугант тосгон харьяалагддаг юм.
1795 өдөр