Өнөөдөр "ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна
УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 1-ний энэ өдөр дэлхий дахин эл өдрийг "Ил тод байдал, хариуцлага, хамтын ажиллагаагаар дамжуулан ХДХВ/ДОХ-той тэмцэцгээе!" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
2718 өдөр