Соёлын бодлогоо баталлаа
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг соёлын бренд бүтээгдэхүүнийг бий болгож, улсын хэмжээнд орон нутгийн соёлын үзүүлэлтээр тэргүүлэгчийн эгнээнд шилжихээр соёлын бодлого гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Аймгийн ИТХ-аас баталсан соёлын бодлогод үндэсний өв уламжлалаа хадгалах, хамгаалах замаар өвлөн уламжлуулах, аймгийн хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, соёлын үйл ажиллагаанд хувь хүн, төрийн болоод төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үе, иргэдийг соён гэгээрүүлэх зорилгыг тусгажээ.
3004 өдөр