30 айлын орон сууц барихаар шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 16:33:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт 30 айлын орон сууцны шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 12 компани хамтран 30 айлын орон сууц барих юм.

Барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөллүүд оролцов. 30 айлын орон сууцыг нийт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих бөгөөд хөрөнгө оруулалтын 40 хувийг Сингапур улсаас санхүүжүүлэх аж.

Хугацаа удаахгүй ирэх жилийн 12 сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж “Сутай Мандах” ХХК-ын захирал Г.Сэрээжав шав тавих ёслолын үеэр онцолсон юм.

Түүнчлэн орон сууцны барилгын ажлыг Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын 12 компаниас гадна "Төв чандмань" ДЭХГ-аас хамтран гүйцэтгэх юм.

Мөн орон сууцыг ашиглалтад орсны дараагаар иргэд Ипотекийн найман хувийн зээлээр худалдаж авах боломжтой гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар тодотгосон юм.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ