С.Удвалыг мөнхлөх бүтээлийн уралдаан зарлажээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг С.Удвалын нэрэмжит 11 дүгээр цэцэрлэгээс санаачлан С.Удвалыг мөнхлөх бүтээлийн уралдаан зарлажээ.
Энэхүү уралдаанд ирүүлэх бүтээл нь төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч С.Удвал ахайтны хөрөг, түүний амьдралын замнал, уран бүтээлийг нь харуулсан байх хэрэгтэй ажээ. Энэхүү уралдаанд гар урлалаас гадна дуу, шүлэг, зохиол байх боломжтой гэнэ. Уралдааны дүнг энэ сарын 31-нд болох "Бид нийгмийн түүчээ" эмэгтэйчүүдийн зөвлөгөөн дээр зарлах юм байна.
3053 өдөр