ЭЕШ-ын үеэр бичиг баримтын зөрчил, шалгалтаас хоцорсон тохиолдол гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-20 11:00:13
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд нийт 1160 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ.
Энэ жилийн хувьд монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдээр сонсох чадварын шалгалт нэмэгдсэнээрээ өмнөх жилүүдээс онцлогтой болжээ. Зургадугаар сарын 14-18-ны өдрүүдэд болсон элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо нь 14 хоногийн дараа боловсролын үнэлгээний сайт дээр албан ёсоор тавигдах ажээ. 
2016 онд аймгийн хэмжээнд 1067 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан бол  энэ жил даруй 100 гаруй хүүхдээр нэмэгджээ. Харин улсын хэмжээнд нийт шалгуулагчдын 80 орчим хувь нь математикийн хичээлээр шалгалт өгсөн бол Завхан  аймгийн хувьд  967 хүүхэд математикийн хичээлээр шалгалт өгчээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр бичиг баримтын зөрчил, шалгалтаас хоцорсон зэрэг тохиолдол гараагүй байна. Шалгалтын дүн онооны жагсаалтаар ирэх долдугаар сарын  2-7-ны өдрүүдэд аймгийн Политехник коллеж дээр хуваарь хийгдэх ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ