Цагдаагийн газар сэрэмжлүүллээ
Булган /МОНЦАМЭ/ Хөдөөгийнхөн ямаа самнах, ноолуур борлуулах, бугын эвэр түүж орлого олох улирлын чанартай ажил ид өрнөж бэлэн мөнгө гар дээр нэмэгдэхтэй зэрэгцэн гэмт хэрэг зөрчлийн эрсдэл нэмэгдэж болзошгүй байна.
Дулааны улирал эхэлж малчид малын ашиг шимээ хүртэн орлоготой болж зарим иргэд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, улмаар өөрийн болоод бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал үүсч эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна гэж аймгийн цагдаагийн байгууллагаас үзэж байна.
2575 өдөр