Хяналтын пост таван цэгт ажиллаж эхэллээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар усны
гарвалтай осол эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 10-наас ирэх сарын 10 хүртэл аймгийн хэмжээнд Хөвсгөл нуурын болон бусад гол мөрний
мөсөөр зорчих явдлыг хориглосон. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдрөөс эхлэн
Хөвсгөл аймгийн Ханх, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ сумын нутагт тус бүр нэг,
Хатгал тосгонд хоёр нийт 5 цэгт хяналтын пост ажиллаж эхэллээ.
2322 өдөр