Никкейн уналт 1987 оны “хар даваа гараг”-ийнхаас давав
ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 5. /ТАСС/. Японы томоохон 225 компанийн хувьцааны ханшны хэлбэлзлийг тусгаж байдаг Токиогийн хөрөнгийн биржийн Nikkei индекс өнөөдрийн арилжааны явцад 11,8 хувиар уналаа. Энэ нь АНУ-д хямрал нүүрлэж болзошгүй, доллартой харьцах иений ханш чангарч магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлснээс үүдэлтэй ажээ.
283 өдөр