Microsoft хамгийн үнэ цэнтэй компаниар дахин шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /CNBC/. Өнгөрсөн дөрвөн арилжааны явцад Apple компанийн хувьцааны ханш 23 хувиар унаснаар Microsoft дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниар дахин шалгарчээ.
Тодруулбал, мягмар
гаргийн арилжаа хаагдах үед Microsoft-ын зах
зээлийн үнэлгээ 2.64 их наяд ам.долларт хүрсэн бол Apple-ийнх 2.59 их наяд ам.доллар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трампын ногдуулж буй гаалийн татварууд нь хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь уналтад оруулж байгаа бөгөөд технологийн томоохон компаниудын дотроос Хятадтай өргөн харилцаа бүхий Apple компани хамгийн хүнд цохилтод өртөж байна.
Д.Трамп
дэлхийн 100 гаруй орны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэр гаргасан нь
үнийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэх болгоомжлолыг төрүүлсний улмаас Nasdaq индекс сүүлийн
дөрвөн арилжааны явцад 13
хувиар буурчээ. Даваа гарагт
UBS группийн шинжээчид iPhone
16 Pro Max гар утасны үнэ
АНУ-д 350 хүртэлх ам.доллароор өснө гэж таамагласан байна.
Хөрөнгийн зах
зээлийн уналтаас өмнө Apple болон Microsoft-ын аль аль нь чип
үйлдвэрлэгч Nvidia-гийн хамт 3
их наяд ам.доллароос дээш үнэлгээтэй компаниудын тоонд
багтаж байв. Microsoft 2024 оны эхээр хамгийн үнэ цэнтэй компани болж байсан боловч удалгүй Apple компани уг "цолоо" эргүүлэн авсан билээ.