Д.Трампын уцаартай төрхийг дүрсэлсэн хөшөөг босгожээ
ЛОНДОН. /ТАСС/. Их Британийн зохиолч Роальд Далийн бүтээлийн гол баатар 5 настай охин Матильда руу ууртайгаар өнгийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөшөө Грейт-Миссенден тосгонд босжээ. Тус тосгонд зохиолч Роальд Даль удаан хугацаанд ажиллаж, амьдарч байсан аж. “Press Association” агентлагийн мэдээлснээр, зохиолч Далийн “Матильда” ном хэвлэгдэн гарсны 30 жилийн ойд зориулан энэхүү дурсгалын хөшөөний нээлтийг хийхээр болсон байна.
2476 өдөр