Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг хадгалан авч үлдэх нь чухал гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-23 16:02:20

МОСКВА. /ТАСС/. Европын Холбоо болон Турк улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөг хадгалан авч үлдэх нь чухал гэж үзэж байна. Энэ тухай ЕХ болон Туркийн төлөөлөгчдийн хийсэн уулзалтын дүнд тараасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Гэрээний хүрээнд хориг арга хэмжээг цуцлахтай холбогдуулан Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг хадгалан авч үлдэх, Ираны хувьд эдийн засгийн үр ашигтай байдлыг дагаж мөрдөх асуудалд бид санал нэгдэж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ