Амьсгалын замын 40 өвчнийг цагийн дотор оношилдог тест боловсруулжээ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрдэмтэд нэг шинжилгээгээр шувууны томуу, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын олон өвчнийг хурдан, үр дүнтэй оношилдог систем боловсруулжээ. Уг систем нь нэг цагийн дотор 30-40 төрлийн эмгэг төрүүлэгчийг оношлох боломжтой гэж “Standard” сонинд бичсэн байна.
2036 өдөр